horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

BTS хамтлаг Перуд анх удаа тоглолтоо хийж байна

post-img

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн анхны тоглолтыг үзэхээр олон мянган шүтэн бишрэгч Перугийн Лима хотын Сан-Маркос цэнгэлдэх хүрээлэнгийн гадна нэг километрээс урт дараалал үүсгэн цугларчээ.

Латин Америкийн олон орноос ирсэн шүтэн бишрэгчид тоглолтын газарт хэдэн цагийн өмнө хүрэлцэн ирсэн бөгөөд зарим нь сайн байр эзлэхийн тулд шөнөжин майхантай хоножээ. Боливиос ирсэн Ума Зайдуни BTS-ийг Латин Америкийн шүтэн бишрэгчдэд тоглолтыг нь газар дээрээс үзэх боломж олгосонд талархаж байгаагаа хэлсэн байна.

Лимад болох тоглолтууд нь BTS-ийн “Arirang” дэлхийн аялан тоглолтын хүрээнд болж байгаа бөгөөд аравдугаар сарын 9, 10-нд мөн тоглолт хийхээр төлөвлөжээ.

0/1000