Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай дуудлага, мэдээлэл 2026.10.08-ны байдлаар улсын хэмжээнд нийт 754 бүртгэгдсэн тухай БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. 11 аймаг, нийслэлд нийт 24 удаа баавгай үзэгдсэн бол 730 нь тусгай хамгаалалттай бүс нутгуудад бүртгэгдсэн байна. Тэдний 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байжээ.
Баавгай харагдсан тухай дуудлага, мэдээлэл
- Архангай 7,
- Баян-Өлгий 2,
- Булган 18,
- Дархан-Уул 110,
- Завхан 30,
- Хөвсгөл 65,
- Увс 10,
- Дорнод 13,
- Хэнтий 209,
- Төв 20,
- Сэлэнгэ 86

