Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор БОУАӨЯ нийт 8 аймаг, нийслэлд эрсдэл үүсвэл нийт 27 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор буудах зөвшөөрөл олгожээ. Энэ нь байгалийн тэнцэл хангах, амьтны тоог зохицуулах биш, харин иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжилсэн арга хэмжээ юм.
Гэхдээ харагдсан баавгай бүрийг буудахгүй. Бамбарууш, бамбарууштай эх баавгайг буудахыг зөвшөөрөөгүй юм байна. Баавгайг хэн дуртай нь буудахгүй. Зөвхөн зөвшөөрөлтэй аймгуудын Байгаль орчны газрын ажилтан хүрэн баавгай агнах эрхтэй.
Аль аймагт хэдэн баавгай агнахыг зөвшөөрсөн бэ?
- Дархан-Уул аймгийн Байгаль орчны газарт 3,
- Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт 3,
- Хөвсгөл аймгийн Байгаль орчны газарт 3,
- Хэнтий аймгийн Байгаль орчны газарт 6,
- Увс аймгийн Байгаль орчны газарт 3,
- Завхан аймгийн Байгаль орчны газарт 3,
- Төв аймгийн Байгаль орчны газарт 3,
- Нийслэлийн Байгаль орчны газарт 3,

