horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналаа НИТХ-д оруулна

post-img

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зургаан төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлж буй Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналаа НИТХ-д оруулж байна хэмээн НЗ дарга Б.Пүрэвдагва өнөөдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлын үеэр танилцууллаа.

Шатахуун, инфляцын үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууддаа төр дэмжлэг үзүүлнэ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй дарамтыг бууруулж, татварын хөнгөлөлт олгосноор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийт 8 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм.
Нийслэлчүүддээ сануулахад наймдугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардаж байсан 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан билээ.

0/1000