horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгожээ

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүнд халдсан. Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2026.10.08/ зохион байгууллаа. БОУАӨЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулан, урхи тавьсан байна. Гэгээ тасрахтай зэрэгцэн дулаан мэдрэгчтэй дрон ашиглан, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болголоо.

Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг эхний байдлаар тогтоогоод байна. Үргэлжлүүлэн цагдаа, шүүх шинжилгээний байгууллага ажиллаж эцэслэн тогтооно.

0/1000