horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Баян-Өлгий мал шилжүүлэх, отор, нүүдэл хийхийг 30 хоног хязгаарлав

post-img

Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймгаас отор нүүдэл, худалдаа арилжаа, үржил болон бусад зориулалтаар ямаа, ухна оруулах шилжилт хөдөлгөөнийг 30 хоног хязгаарлалаа. Тус аймгийн нутаг дэвсгэрт годрон өвчин зөөвөрлөгдөн орж ирэх, тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг уг хурлаар сонсов.

Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Алтанбулаг суманд мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдээд байгаа. Уг халдвар ойролцоох аймаг, орон нутагт тархах эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ.

0/1000