Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2026.10.08) 53.1 хувийн ирцтэй хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг сонслоо.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт уг асуулгын хариуг 58 хуудастай албан тоотоор хүргүүлсэн аж. Түүнийгээ товчлон танилцуулав. (Асуулгын хариуг унших)
С.Наранцогт:
-2026 оны 7 дугаар сарын байдлаар инфляц 13 хувьд хүрсэн. Үүний 50 хувь нь мах, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөлттэй холбоотой бол Дэлхий нийтийн геополитикийн хурцадмал байдлын нөлөөний улмаас шатахууны үнэ нэмэгдсэн. Төв банк үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй ч үнэ хөөрөгдөхөөс хамгаалж, 8 дугаар сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувийг огцом чангаруулах арга хэмжээ авсан. Эдгээр ю нь гэнэт үүссэн асуудал бус, өнгөрсөн 15 жилийн хугацаанд хуримтлагдсан зүйл.
Цаашид инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавьсан. Монголбанкны төсөөллөөр намар махны нийлүүлэлт нэмэгдэж, ургац хураалттай холбоотойгоор хүнсний бүлгийн инфляц саарах төлөвтэй байна. Гэхдээ цалингийн өсөлтөөс үүдэх эрэлтийн дарамт, шатахууны эрсдэл өндөр хэвээр байгаа тул инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого тууштай баримтална.
Үрлэн алтыг иргэд Монголбанкаас худалдан авах боломжтой болсон.

