horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Алексей Молчанов усанд шумбалтын дэлхийн дээд амжилтаа долоо дахь удаагаа шинэчиллээ

post-img

ОХУ-ын чөлөөт шумбагч Алексей Молчанов Газар дундын тэнгист 137 метрийн гүнд шумбаж, өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг долоо дахь удаагаа шинэчиллээ. Тэрбээр аравдугаар сарын 8-нд Киприйн Лимассол хотын ойролцоох далайн тогтуун усанд болсон APNEA 2026 оны гүний шумбалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр амжилтаа тогтоожээ.

Молчанов 2023 онд тогтоосон 136 метрийн амжилтаа ахиулж, тогтмол жинтэй шумбалтын (CWT) төрөлд алтан медаль хүртсэн байна. Энэ төрөлд тамирчид монфин хэмээх нэг сэрвээ ашиглан босоо шугамын дагуу өөрийн хүчээр доош шумбаж, буцаж дээш гардаг онцлогтой.

Тэмцээнийг зохион байгуулагчдын мэдээлснээр Молчанов 2004 оноос хойш чөлөөт шумбалтын төрөл бүрд дэлхийн 40 гаруй дээд амжилт тогтоожээ.

Мөн тэмцээний эхээр Унгарын тамирчин Зофия Төрөчик чөлөөт шумбалтын (FIM) төрөлд 108 метрийн гүнд хүрч, эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсон байна. Энэ төрөлд тамирчид олснаас татаж доошлон, буцаж дээшилдэг аж.

0/1000