horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сургууль, цэцэрлэгүүдийг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглов

post-img

Улаанбаатар хотын Улиастайн голын адагт байх Бурхантын хошуунд намаржиж байсан айлд баавгай халдаж, 1 хүн барьж, 1 хүн гэмтээгээд байна. Үүнтэй холбогдуулан Боловсролын яам өнөөдрөөс сургууль, цэцэрлэгүүдийг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглов.

Учир нь 9-р сараас эхлэн, сургуулиуд намрын зугаалга, спартакад зохион байгуулж эхэлсэн юм. Эцэг эхчүүдийг хүүхдүүдээ ой, ууланд ганцааранг нь явуулахгүй байх, нэн ялангуяа баавгай ажиглагдсан эрсдэлтэй бүсэд салхинд гарахгүй байхыг Боловсролын яам зөвлөв.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсоныг БОУАӨЯ бүртгэсэн байна. Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв зэрэг аймагт эрсдэл үүсэж, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулж байна.

0/1000