Чилийн нийслэл Сантьяго хотын Лас-Кондес дүүрэгт аравдугаар сарын 8-ны пүрэв гарагт гэнэтийн үер бууж, автомашин, нийтийн тээврийн автобусууд шаварт суун, барилга байгууламж, эд хөрөнгөд хохирол учруулжээ.
Үерийн ус автомашин, автобусуудыг урсгаж, айл өрх, эмнэлэг, сургуулиудыг усанд автуулсан байна. Гудамжууд шавар, чулуу, хог хаягдлаар дүүрч, цагдаагийн алба хаагчид шаварт суусан автомашинуудын дундуур явж байжээ.
Андын нурууны бэлд орших тус дүүрэгт шуурганы бүс дайран өнгөрөх үеэр үер буусан байна. Чилийн Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндэсний алба (Senapred)-ны мэдээлснээр, хүчтэй аадар борооны улмаас ихэвчлэн хуурай байдаг горхи, уулын жалгуудаар ус огцом нэмэгдэж, үерлэжээ.


