horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгууллаа

post-img

“Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өчигдөр чуулганаар баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй. Хуульч мэргэжилтэй гишүүдээр энэ хороог бүрдүүлжээ.

Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон хууль тогтоолцож байгаа агаад Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд нар УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байна. Тэдэн дундаа О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан туршлагатай.

Энэ хороо хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаа болон ийм зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажил, нууцаар мөрдөн шалгах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.

0/1000