Өнөөдөр /2026.109/ улсын онцгой комисс хуралдаж баавгайн талаар мэдээлэл өглөө. УОК-ын мэдээллээр суурьшлын бүсэд орж ирсэн 9 баавгайг одоогийн байдлаар устгасан бөгөөд нийт 557 мэдээлэл ирсэн байна.
Засгийн газраас Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хуулийг үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ.
Харин гаргасан шийдвэрийг далимдуулан тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор баавгай агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж, орон нутгийн удирдлагуудад хяналт, хяналтаа сайжруулах үүрэг, даалгавар өгсөн байна.
Хуулийн ямар заалт үйлчлэх вэ?
1. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл — “Хууль бусаар ан агнах”
Хүрэн баавгайг зохих зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд энэ зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр шүүхэд шилжүүлж, шийдвэрлэнэ.
Улсын Ерөнхий Прокурорын газар
2. Амьтны тухай хуулийн 37.1, 37.2, 37.4 дэх хэсэг — хохирол нөхөн төлүүлэх
- Хууль зөрчсөнөөс амьтны аймагт учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
- Нөхөн төлбөрийг тухайн амьтны Засгийн газраас тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж тооцно.
Цагдаагийн байгууллагын 2026 оны мэдээлэлд хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээг 12.45 сая төгрөг гэж дурдсан бөгөөд үүнийг хоёр дахин гэж тооцвол нэг баавгайд 24.9 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдох тооцоо гарна.


