horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Sprint-Ub startup town” стартапын хурдасгуур хөтөлбөрт урьж байна

post-img

Нийслэлийн Бизнес, инновацын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренершип хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “SPRINT – UB STARTUP TOWN” стартапын хурдасгуур хөтөлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус хөтөлбөр нь гарааны бизнес эрхлэгчдийн бизнесийн загвар, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, БНСУ-ын мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авах, хөрөнгө оруулалт татах бэлтгэлээ сайжруулах, бизнесээ дараагийн түвшинд гаргах боломжийг олгоно.


Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 18 – 11 дүгээр сарын 24
Нээлтийн арга хэмжээ: 2026 оны 10 дугаар сарын 18, 15:00–18:00 цагт, The Blue Sky Hotel & Tower, 3 давхар, TOPAZ HALL
Хамрагдах стартапын тоо: 10
Бүртгэл: Үнэгүй
Хөтөлбөрөөс юу хүртэх вэ?

  • Ахисан түвшний сургалт: Бизнесийн загвар, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлийн стратеги, хөрөнгө оруулалтын бэлтгэлээ сайжруулах
  • Менторшип: БНСУ-ын мэргэжлийн менторуудтай хамтран ажиллаж, өөрийн бизнесийн хэрэгцээнд тохирсон зөвлөгөө авах
  • Бизнес хөгжүүлэлт: Бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загвараа сайжруулж, өсөлтийн шинэ боломжоо тодорхойлох
  • IR Pitching (Demo Day): Хөрөнгө оруулагчид болон холбогдох төлөөлөгчдөд бизнесээ танилцуулах
  • Networking: Монгол, БНСУ-ын стартапын экосистемийн төлөөлөлтэй танилцаж, хамтын ажиллагаа, түншлэл тогтоох
  • Шилдгүүдийг шалгаруулах: Хөтөлбөрийн төгсгөлд шилдэг стартапуудыг шалгаруулж, шагнал гардуулах
  • Хэн оролцож болох вэ?
    Монгол захиралтай, технологид суурилсан, бизнесээ эхлүүлэхээр бэлтгэж буй, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой стартапууд
    Хөтөлбөрийн үндсэн үе шатууд:
  • 10 сарын 18: Нээлт, сургалт (Kick-off Day)
  • 10 сарын 18 – 11 сарын 24: Цахим менторинг, бизнес хөгжүүлэлтийн зөвлөгөө
  • 11 сарын 24: Эцсийн танилцуулга (Demo Day), IR Pitching, шилдэг стартапуудын шагнал гардуулах ёслол
    Бүртгэл хаах: 2026 оны 10 дугаар сарын 13
    Сонгон шалгаруулалтын хариу: 2026 оны 10 дугаар сарын 14
    Бүртгүүлэх линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScKa2XDlw70rvDtpRX2U2I-
    eLblYhkZthJYLsytSUh5kscFPA/viewform
    Холбоо барих: 90191941, 80308037, 70111291
    Э-шуудан: ubstartuptown@gmail.com
    Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломжоо бүү алдаарай! Зөвхөн 10 стартапыг сонгон шалгаруулах тул амжиж бүртгүүлээрэй!
0/1000