Фэйсбүүкийн нэгэн грүппт “Баавгай явж байна” гэсэн зурагтай мэдээлэл 2026.10.10-нд нийтлэгдсэн. Уг мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгажээ. Гэтэл иргэн “Б” хиймэл оюун ашиглан, хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлсэн байсан аж.
Хуурамч мэдээлэл түгээсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9-д зааснаар хариуцлага тооцлоо.
Зөрчлийн тухай хууль. 15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх
1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иргэд та бүхэн цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож, худал мэдээ, мэдээлэл түгээхгүй байхыг анхаарна уу! Худал мэдээлэл нь бодит нөхцөл байдлыг гуйвуулж, иргэдийн дунд айдас, түгшүүр үүсгэж болзошгүй юм шүү.

