horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Айзаяс” хар салхины улмаас дөрвөн хүн амиа алдаж, 670 мянга гаруй айл цахилгаангүй болжээ

post-img

АНУ-ын зүүн өмнөд хэсэгт “Айзаяс” хар салхи бямба гарагийн өглөө эрэгт хүрсний улмаас наад зах нь дөрвөн хүн амиа алдаж, Флорида, Алабама, Жоржиа, Миссисипи мужид 670 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болжээ. Ням гарагт дроноор авсан бичлэгт хүчтэй салхины улмаас учирсан хохирлыг харуулсан байна.

Орон нутгийн хэвлэлүүд болон албаныхны мэдээлснээр, мод байшин дээр унасны улмаас хоёр хүн амиа алджээ. Флорида мужийн захирагч Рон Десантис хар салхи эрэгт хүрсний дараахан эрэн хайх, аврах ажиллагаа хүссэн дуудлага ирээгүй гэж мэдэгдсэн ч аюул бүрэн арилаагүй байна.

АНУ-ын Хар салхины үндэсний төвөөс далайн ус эрэг даван түрэх, гэнэтийн үер буух, хүчтэй салхи шуурах болон хар салхи үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ. Эрх баригчид цахилгаан хангамжийг сэргээх ажлыг нэн тэргүүнд тавьж, авто зам, гүүр, нисэх буудлуудыг дахин нээхийн зэрэгцээ учирсан хохирлыг үнэлж эхэлсэн байна.

PowerOutage.us байгууллагын мэдээллээр, бямба гарагийн үд дунд Флоридад 420 мянга, Алабамад 190 мянга, Жоржиад 43 мянга, Миссисипид 17 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй байжээ.

0/1000