Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр гал гарч, 1 хүн түлэгдлээ. Уг дуудлагыг 10-р сарын 11-ний өдрийн 18:58 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн албан хаагчдыг очиход иргэн М-ийн 6х5 метр хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, 2х2 метр хэмжээтэй амбаар бүрэн шатсан бол 25 метр хашаа хайрагджээ. Иргэн Б-гийн 3х4 метр хэмжээтэй амбаар бүрэн шатаж, 4х5 метр хэмжээтэй байшингийн баруун тал хайрагдаж, 25 метр хашаа шатаж байсан аж.
Уг гал түймэрт иргэн Г гэх 38 настай, эрэгтэй толгойны ар хэсэгтээ түлэгдсэн байв. Түүнийг нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

