Цагдаагийн байгууллагад энэ оны сүүлийн 5 сард хүний суурьшлын бүсэд баавгай орж ирсэн талаар 84 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс 1 баавгай хүний амь, эрүүл мэндэд хохирол учруулсан бол малд халдсан 45, айлын гэр, эд хөрөнгөд халдсан 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Хүрэн баавгайд ойртох, хөөх, дагаж зураг авахгүй байх, хоол хүнсний үлдэгдэл, хог хаягдлыг ил задгай орхихгүй байхыг анхааруулж байна.

