Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын шилэн гүүрний явган хүний гарцан дээрх өндрийн хязгаар заасан хамгаалалтын хязгаарлагчийг шинэчилжээ. Үүнээс хойш 3 хоногийн дараа ачааны машин уг хягаарлагчийг мөргөж эвдсэн байна. Хязгаарлагч хийсэн тулдаа шилэн гүүрийг нурах эрсдэлээс хамгаалж чадсан байна.
“Хохирол учруулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шалгаж байна” хэмээн Тээврийн цагдаагийн газар мэдээллээ.


