NBA-гийн “Даллас Маверикс” баг аравдугаар сарын 11-ний ням гарагт Макаод болсон улирлын өмнөх тоглолтод “Хьюстон Рокетс”-ыг 132:115-аар хожиж, хоёр багийн цуврал тоглолтын харьцааг тэнцүүллээ.
Энэ тоглолтод “Даллас Маверикс”-ийн од Кайри Ирвинг 500 гаруй хоногийн дараа талбайд эргэн гарсан нь онцлох үйл явдал байв. Тэрбээр зүүн өвдөгний урд чагтан холбоосоо (ACL) тасалсан гэмтлээсээ эдгэрч, анхны тоглолтоо хийжээ. Бүх оддын тоглолтод найман удаа оролцож байсан Ирвинг багтаа хамгийн олон оноо авч, гурван оновчтой дамжуулалт өгсөн байна.


