horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүн дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг олжээ

post-img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 10-р сарын 11-ний үүрийн 5 цагийн үед авто зам дээр хүн мөргүүлж, амиа алдсан хэрэг гарчээ. Тухайн үед явган хүний гарцан дээр 3 хүн зам хөндлөн гарахаар зогсож байсан аж. Тэдний 2 нь үлдэж, 1 нь гарцаар гарч явтал машин ирж, түүнийг дайраад, зогсолгүй тэр чигээрээ зугтжээ.

Энэ хэргийг 22 настай эрэгтэй үйлдсэн болохыг Тээврийн цагдаагийн алба илрүүлэн, уг жолоочийг олж, хэргийг нь шалгаж байна. Түүнд дайруулсан 58 настай эмэгтэй амиа алдсан байжээ.

Уг нь хүн мөргөсөн жолооч нэн даруй зогсож, ослын талаар Тээврийн цагдаагийн албан мэдээлээд, цагдаа иртэл хүлээх ёстой. Хэргийн ул мөрийг баллахгүйн тулд осол гаргасан газраас 15-30 метр зайд гурвалжин тэмдэг тавьж, бусад машин тойрч гарахаар болгох шаардлагатай. Суурин газарт 15 м гэдэг нь дунджаар 20 алхам, суурин газрын гаднах замд 30 м гэдэг нь дунджаар 40 алхам зай ажээ.

0/1000