horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Баярбаатар: Монголын төр байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх тал дээр бодлого гаргаж чадаагүй нь ил боллоо

post-img

“Монгол Улсын байгалийн баялаг ба Нөлөөлөл”, “Сонгууль, улс төр дэх оролцоо” Ерөнхий хяналтын сонсголоор хэд хэдэн асуудал ил болсон талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэллээ.

“Монгол Улс байгалийн баялаг ихтэй улс. Энэ сонсголоор байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх тал дээр төр ямар нэгэн үндсэн бодлого гаргаж чадаагүй нь ил боллоо. Монгол Улсын байгалийн баялгийг олборлоод гадагш гаргаад байдаг, өгөөж нь ард түмэнд ирдэггүй. Харин зээл, зээлийн хүүгийн өрөнд орж, баялаг хүртэх бус, өрний асуудалд орчихсон.

Дубайн гэрээ цэвэр хөндлөнгийн лоббигоор байгуулагдсан. Хохирогч нь монголчууд. Зээлийн хүү, хүүгийн өрөнд өдөр тутам 10-15 тэрбум төгрөг төлж байна. Үр өгөөж хүртэх бус, өр төлөх асуудал сөхөгдөөд явж байна.

0/1000