horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ш.Ёл: Нөмрөгийн 80%-ийг шатаасан гэхээр 1 ч амьтан үлдэхгүй алга боллоо. Харамсалтай

post-img

Дорнод аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр Халхгол суманд хуралдаж, Нөмрөгийн дархан цаазат “Мобиком” компанийн захирлуудын тавьсан түймрийн талаар хэлэлцлээ.

Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл:

-Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувийг шатаасан байна. Дараа нь хохирлын хэмжээг тогтоох байх. Одоо дараагийн асуудлууд эхэлнэ.

Нөмрөг бол хилийн бүс, дээрээс нь тусгай хамгаалалттай газар. Хэнийх нь зөвшөөрлөөр ийшээ нэвтрэх ёстой вэ? Хилийн байгууллагын зөвшөөрлөөр үү, эсвэл тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлөөр үү нэвтрэх үү? Гэх мэтчилэн тодорхойгүй, олон асуудал байна.

Хуулийн дагуу явах ёстой. Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Мөнхбаяр, Онцгой байдлын газар Мягмардорж хурандаа, холбогдох байгууллагууд үүнийг хуулийн дагуу шалгаж, үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Дорнод аймгийн ард иргэдийн хүсэж байгаа зүйл бол энэ байна. Энэ бол байгалийн онгон дагшин газар. 80 хувийг нь шатаасан гэхээр тэнд 1 ч амьтан үлдэхгүй алга боллоо. Харамсалтай.

Төрийн байгууллага нь төрийн байгууллага шиг байхгүй бол болохгүй. Өмнө нь ийм хэд хэдэн удаа түймэр гарч байсан. Хохирлын хэмжээ, эзэн холбогдогчийг үнэн мөнөөр нь тогтоох ёстой. Байгаль орчны газрын Хүрэл-Эрдэнэ дарга хохирсон ан амьтны хэмжээг нарийвчлан тогтоо. Захирамжийн төсөл бэлтгээд, оруулж ирээрэй. Хамар, намар хуурайшилтай цаг үед дархан цаазат, тусгай хамгаалалттай газарт зорчих иргэдийг хориглох шийдвэр гаргая.

0/1000