horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ямаанаас янгирт годрон халдсан тохиолдол Монголд гараагүй

post-img

БОУАӨЯ-наас зээр, янгирт годрон өвчин халдахаас сэргийлж, тусгай хамгаалалттай газруудын захиргаа, аймгуудын Байгаль орчны газарт 10 зүйлтэй зөвлөмж хүргүүлжээ. Учир нь малчид өвөлжөөндөө бууж, зэрлэг амьтад болон мал нэг бэлчээр хуваах эрсдэл өдийд өндөрсдөг.

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Төв аймагт янгир, зээр бий.

Янгирт тэжээвэр ямаанаас годрон өвчин халдсан тохиолдол Монгол Улсад гараагүй. Харин Балба улсын янгирт тэжээвэр ямаанаас годрон халдсан удаа байдаг аж. Тиймээс ямаагаа зэрлэг амьтны бэлчээрт бэлчээхгүй, зэрлэг амьтан ус уудаг булаг, шанд, худгаас ямаагаа услахгүй байхыг малчдад зөвлөх шаардлагатай байгаа юм.

0/1000