АҮЭБЯ-ны шатахууны шуурхай штаб өнөөдөр хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд танилцуулж байна.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-10-р сард АИ92, АИ95 бензин 78 мянган тонныг авахаар гэрээ байгуулсан. 3 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээгээр ОХУ-аас шатахуун авдаг байсан ч Оросын шатахууны үйлдвэрүүд халдлагад өртсөн.
Энэ сард 190 ам.доллароор шатахууны үнэ өссөн. Өнөөдрийн байдлаар шатахууны нийлүүлэлтийг хангах, хэвийн болгох нь чухал байна. Урд хөрш, гуравдагч хөршөөс шатахуун авахаар Хятад, Сингапур, Малайз, Өмнөд Солонгостой хэлцэл хийж байна. Энгийн АИ92 бензиний үнийг 500-550 төгрөгөөр нэмсэн байна. Энэ нь ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ нэмсэнтэй холбоотой байна.
-1 тн бензинийг ОХУ-аас хэдэн доллароор авч байгаа вэ?
-ОХУ-ын Санктпетербург хотын биржийн үнээр манай улс шатахуун авдаг. 1 тн шатахууныг 1063 доллароор авч байна. 1 тн шатахуун 1250 л бензин болдог. Үүн дээр НӨАТ, зардал нэмэгдээд 1 л бензний үнийг 500-550 төгрөгөөр зарж байна.
2026 оны 8, 9-р сард оруулж ирсэн шатахууныг 10-р сард нэмсэн үнээр зарж байна уу гэдгийг Монополын эсрэг газраар шалгуулахаар боллоо. 10-р сард оруулж ирсэн шатахууны үнийг нэмсэн нь үндэслэлтэй байна уу гэдгийг 2-рт шалгуулахаар боллоо.
ШТС-уудад нийлүүлж буй шатахууныг бензин.мн-ээр мэдээлдэг болгоно. Улаанабатарт байрлалтай 264 ШТС-ын шатахууны үлдэгдлийг мэдээлдэг болгоно. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камеруудыг ашиглан, аль ШТС-д оочир дараалал үүссэнийг харуулдаг болгоно.
-Шатахууны нөөц ямар байгаа вэ?
АИ92 бензинийн 14, дизель түлш 31 хоногийн нөөцтэй байна.

