horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Ажил хийлгэнэ” гэж охидыг хуурч, биеийг нь үнэлүүлжээ

post-img

“Ажил хийлгэнэ” хэмээн охидыг хуурч, биеийг нь үнэлүүлсэн хэрэг нийслэлийн Багануур дүүрэгт өнгөрсөн жил гарчээ. Энэ хэргийг Х.А, Ч.Б, Б.З нар хамтран үйлдсэн байна. Тэд уг охидын ар гэрийн хараа хяналт сул, эмзэг байдлыг нь далимдуулан, ийм хэрэг хийсэн аж.

Охидыг тэд 2025 оны 8 дугаар сард машинаар тээвэрлэн, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр авч яван, хүмүүст “зардаг” байсан гэнэ. Хүн худалдсан энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

0/1000