horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Түвшин: Би эрх баригч нам, Ерөнхийлөгчтэй огт холбоогүй

post-img

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо. АН-ын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргын үүрэгт ажлаа өнөөдөр түүнд хүлээлгэн өгөв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:

-Бүлгийн даргын үндсэн үүрэг бол эв нэгдлийг хангах. Энэ 42 гишүүнийг хүчтэй сөрөг хүчин байлгах бодлогыг хангах үүрэгтэй. Үүний тулд бүлгийн гишүүдийнхээ оролцоог хангаж, санал бодлыг сонсоно. Бүлгийн дэд дарга нарын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ.

Би эрх баригч нам болон Ерөнхийлөгчтэй огт холбоогүйг бүгд мэдэх байх. Улстөрд яваа учраас янз бүрийн хов жив явах л байх. Тиймээс тайлбар өгөөд байх шаардлагагүй гэж бодож байна.

АН бол хүчтэй сөрөг хүчин. Тиймээс эдийн засаг болон улстөрд явуулж буй бодлогуудын алдааг засах чиглэлд ажиллана.

0/1000