2026 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн, малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн тухай БОУАӨЯ мэдээллээ. Үүнээс Завхан аймгийн 9 суманд 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан 3 тохиолдолд баавгайг аюулгүй болгожээ.
Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн дуудлагын дагуу эрэн хайх, самналтын ажиллагаа явууллаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл батлагдаагүй аж.
Улсын тусгай хамгаалалттай газруудад 6 дуудлага бүртгэгдэж, байгаль хамгаалагчид эргүүл, хяналт хийж байнаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох байгууллагууд дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна.


