horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нөмрөгийн дархан газарт амьдардаг Уссурын хандгай, зэгсний гахай зэрэг ховор амьтад хил давжээ

post-img

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т/ 10-р сарын 8-нд “Мобиком”-ын захирлуудын машин шатаж, хээрийн түймэр гарсан. Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын тамгын газрын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллаж, уг түймрийг 10-р сарын 12-ны өдрийн 00:55 цагт цурманд оруулсан. 

Үүнийг бүрэн унтраахаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 23 хүн, 3 автомашинтай ажиллаж байна.

Монголд төдийгүй Дэлхийд ховор Уссурын хандгай, голын халиу, халиун буга, хүрэн баавгай, бор гөрөөс, зэгсний гахай, илбэнх, тоодог, гургуул зэрэг дархан цаазтай ховор амьтан, жигүүртэн шувуудаар нэн баялаг.

Энэ түймэр дэгдэхээс өмнө Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газар Монголд нэн ховордсон амьтадтай бүс байв. Нөмрөгийн дархан цаазат газар бол Монгол орны зүүн хязгаарт орших, ховор амьтан, ургамал, байгалийн өвөрмөц тогтоцыг хадгалсан онцгой атлаа маш эмзэг экосистем юм.

Нөмрөг, Халх голын сав газарт 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувуу бүртгэгджээ. Үүн дунд бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамгаалах шаардлагатай нэн ховор амьтад бий. Тухайлбал Монголд төдийгүй Дэлхийд ховор Уссурын хандгай, голын халиу, халиун буга, хүрэн баавгай, бор гөрөөс, зэгсний гахай, илбэнх, тоодог, гургуул зэрэг дархан цаазтай ховор амьтан болон жигүүртэн шувуудаар нэн баялаг. Мөн Хар мөрний хандгай, Дагуур зараа, Евроазийн халиу зэрэг нь Монгол Улсын “Улаан ном”-д орсон ховор амьтад.

Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар түймрийн улмаас амьтад хилийн тор даван БНХАУ-ын нутаг руу дайжсан байна. Түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын 80% нь шатжээ.

0/1000