horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сүхбаатарын иргэд 1.72 тэрбум төгрөгөө залилуулжээ

post-img

Сүхбаатар аймгийн хэмжээнд залилах болон цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн улмаас энэ оны эхний 9 сард иргэдэд учирсан хохирол 1.72 тэрбум төгрөгт хүрээд байна. Нийт залилах гэмт хэрэг 15.5 хувиар өсөж, нийт 97 хэрэг бүртгэгджээ. Иргэдтэй биечлэн уулзаж, итгэлийг нь олох замаар үйлдсэн залилан 69.8 хувиар нэмэгдэж, нийт залилангийн 75.3 хувийг эзэлж байна. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах тохиолдол 5.7 дахин өсөж, 40 хэрэг бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн хохирлын дийлэнх буюу залилангийн 57.7 хувь, хохирлын 87.7 хувь нь Баруун-Урт суманд гарчээ. Тус сумын 7-р багт ийм хэрэг хамгийн их гарсан байв.

Гэмт этгээдүүдийн голлон ашиглаж буй арга хэлбэр нь цахим орчинд хуурамч линк, холбоос байршуулах эсвэл “Та азтан боллоо”, “Судалгаанд хамрагдаад урамшуулал аваарай” гэх зэргээр хуурч, иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг авч, дансыг нь хоослох аргыг түгээмэл ашиглаж байна. Хохирогчдын 61.9 хувийг 35-50 насныхан эзэлж байгаа ба эрсдэлтэй бүлэгт хувиараа хөдөлмөр эрхлэгч (29), малчин (25), төрийн албан хаагч (18) нар хамгийн ихээр өртжээ.

0/1000