horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газарт би очиж үзээгүй

post-img

УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг Нөмрөгийн дархан цаазат газарт явж байсан мэтээр нийгмийн сүлжээнд тархсан. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариуллаа.

У.Отгонбаяр: -Нөмрөгийн дархан цаазат газарт гал гарч ихээхэн хэмжээний хохирол амссанд харамсч байна. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл их явж байна. Үүнд тайлбар өгөх нь зөв байх хэмээн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Аравдугаар сарын 8-нд миний бие чуулганд сууж байсныг баримтаар үзүүлье.

Зүүн бүсээс сонгогдсон гишүүний хувиар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт очиж ажилласан. 10 дугаар  сарын 7-нд Дорнод аймагт 2 арга хэмжээнд оролцоод тэр шөнөдөө Улаанбаатар хотод эргэж ирсэн. 10 дугаар сарын 6-нд Аймгийн ЗДТГ, Хил хамгаалах газар зохион байгуулсан арга хэмжээнд Сүмбэрийн боомтод ажилласан.

-Та ямар ажлаар явж байсан бэ?

-Сүмбэрийн боомтод шилэн кабель тавьж өгсний нээлт болсон. Манай бүс нутаг олон хил боомттой. Цаашдаа хоёр хөрштэй холбогдох хил гарцыг сайжруулах чиглэлд нэлээд ажил хийж байгийн нэг нь.

-“Сүмбэр”-ийн боомтоос Нөмрөгийн дархан цаазат газар руу тэнд очсон хүмүүс явсан юм уу?

-Би тэгж ойлгосон. Би тус арга хэмжээнээс Улаанбаатар руу шууд хөдөлсөн.

-Тэр хүмүүс тантай холбоотой юу?

-Би тэднийг дагуулж явна, тэд намайг дагаж явна гэж юу байхав.  

-Гал тавьсан хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?

-Тэд ямар зөвшөөрөл авч тэнд очсоныг би мэдэхгүй. Эзэн нь тодорхой болохоор хууль хяналтын байгууллагынхан хууль дүрмийн дагуу учрыг нь олох байх. Хамгийн гол нь үнэн бодит мэдээллийг явуулаач ээ гэж хэлэх байна.

0/1000