horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Баавгайн халдлагад өртсөн эмэгтэй бүрэн шокноос гараагүй байна

post-img


2026 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайн Бурхантын аманд баавгай 40 настай эрэгтэйг барьж, хамт байсан 55 настай эмэгтэй толгойн ар, дагз хэсэгт самардаж хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Уг эмэгтэй одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Баавгайд бариулсан хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эхлээд улсын харцага Г.Ганхуяг ерөнхий мэдээлэл өглөө. Анчдын үзэж буйгаар ОХУ-ын Сибирээс нас бие гүйцсэн хүрэн баавгай орж ирж манай ойд байгаа баавгайг хөөж байна гэж үзэж байна. Хоол тэжээлийн дутагдалд орсон баавгай суурьшлын бүс рүү орж ирж байгаа байх. Баавгайд самардуулсан эмэгтэй биеийн байдал хүнд, шокноос гараагүй байгаа гэв.

Иргэн Ш.Одонгуа: -Эгчийгээ баавгайд бариулж, самардуулсан тухай өглөө үүрээр мэдсэн. н.Нарангэрэл эгчийн биеийн байдал маш тааруу байгаа. Нөхцөл байдлын талаар би тухайн үед мэдээлэл өгсөн. Гэр орон нь бөмбөгдүүлсэн юм шиг болсон, маш аймшигтай дүр зурагтай байсан.

Төр, засгийн зүгээс анхаармаар байна. Бид Баянзүрх дүүргийн 35-р хорооны засаг даргатай уулзахад “орон гэрийг нь шийдэж өгнө” гэсэн. Эгчийн маань биеийн байдал муу, ухаан санаа нь бүрэн сэргээгүй байгаа учраас Монголын ард түмнийг хандив өгөөч гэж аян эхлүүлж байна.

Хавирга, эрүү хугаралтай байна гэсэн. Бид эхээс долуулаа. Миний дүү насанд хүрээгүй нэг хүүхэдтэй. Халдлагад өртсөн хоёр хүн маань тогтсон ажил төрөл байхгүй. Дараа дараагийн олон хагалгаанд орно. Тиймээс Монголчуудыг хандивын гараа сунгаач хэмээн хүсэж байна” гэлээ. 

Баавгайн халдлагад өртсөн эмэгтэйн дунд хүү н.Дэлгэрцогт: Ээж минь их хүнд гэмтсэн. Сайн ярьж чадахгүй байгаа. Харахад үнэхээр хэцүү байсан. Хүүхдүүдээ танихгүй байгаа. Бид яах учраа мэдэхгүй байна. Манай бага дүү ээжтэй хамт байдаг байсан болохоор дүүг л асуугаад байгаа.

Хандивын данс: Отгонтөр Дэлгэрцогц ХААН банк 5618405808

0/1000