horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Баярбаатар: Асрамжийн газар өсөж байгаа хүүхдүүд хүн болохоос, бараа биш

post-img

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг дарга УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалсан. Уг сонсголын үеэр Монгол Улс бүтэн өнчин, асрамжийн газар өсөж байгаа хүүхдүүдийн талаарх бүртгэл муу байдгийг хөндсөн. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан 24 хүүхдийн талаар сонгсолд хэлэлцсэн. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-“Болор” сангийн дансны хуулга надад бий. Хандив нэрээр орсон мөнгө бэлэн мөнгө болж гарсан.

Үрчилж авсан гэж ярихаа болих хэрэгтэй. Үрчлэгдэх явц өөрөө Монгол Улсын хууль тогтоомжийн нэг ч заалтыг мөрдөөгүй байна. Наанадаж овог солигдоогүй. Дээр нь өнөөдөр асрамжийн газар өсөж торниж, хүмүүжиж байгаа хүүхдүүд хүн болохоос биш, эд бараа биш.

Асрамжийн газрын захирал тушаал гаргангуутаа хорин хэдээр нь ямар ч зөвшөөрөлгүй нэг сан руу шилжүүлээд өгчхөж байгаа нь хууль бус. Энэ сан нь эдгээр хүүхдийг нэг жилийн хугацаатай асрах эрхтэй авчхаад цааш нь ер сунгаагүй. Үүнийг цааш нь ярина.

Ц.Элбэгдоржийн хэлсэн үгэнд би хариулт хэлэх нь илүүц. Надад санаа зовох, хууль бус хийсэн зүйл байхгүй. Би хувь хүний нууцад халдахгүй. Хэн хэний тархинд түрээсгүй оршдог билээ, тийм л юм болж байна.

0/1000