horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Үйлдвэрийн загвар, хийцийг нь өөрчилсөн 5 буу зарах гэж байгаад баригджээ

post-img

Монгол Улсад бүртгэлгүй, үйлдвэрийн загвар, хийцийг хууль бусаар өөрчилсөн 5 буу бусдад зарахаар хадгалж байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүллээ.

Үйлдвэрийн нарийвчлал, стандарт хэмжээг өөрчилсөн галт зэвсэг иргэдийн амь, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. Иймд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлж байна.

Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл 1 дэх хэсэг

-Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

0/1000