horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Брент” газрын тосны үнэ баррель нь 105 ам.доллароос давлаа

post-img

Дэлхийн зах зээлд “Брент” төрлийн газрын тосны үнэ аравдугаар сарын 14-ний арилжаагаар 0.8 хувиар өсөж, баррель нь 106.58 ам.долларт хүрлээ. Харин АНУ-ын “WTI” төрлийн газрын тосны үнэ 0.9 хувиар өсөж, 94.94 ам.доллар болсон талаар Reuters мэдээлэв.

Газрын тосны үнэ өсөхөд Йемений хуситууд Саудын Арабын эрчим хүчний байгууламжид халдсан болон Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн Ормузын хоолойгоор дамжих газрын тосны тээвэрт учирч болзошгүй саад зах зээлийн түгшүүрийг нэмэгдүүлж байна.

Харин Оросоос дизель түлшний нийлүүлэлт нэмэгдэх хүлээлт үнийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, бүс нутгийн мөргөлдөөн даамжирч, эрчим хүчний нийлүүлэлт тасалдвал газрын тосны үнэ цаашид хэлбэлзэх эрсдэлтэй байна.

Эх сурвалж: Reuters.

0/1000