Зураач, урлаг судлаач, куратор Батаагийн Болортуяа анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн “Монгол банхар”-аа 2026 оны 10 дугаар сарын 10-нд Япон Улсын Токио хотод нээлээ. Үзэсгэлэн 10 дугаар сарын 14 хүртэл SPACE ZERO үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.
Үзэсгэлэнд уран бүтээлч өмнө нь олон нийтэд толилуулж байгаагүй тосон будаг болон шохойн пастелиар бүтээсэн шинэ бүтээлүүдээ дэлгэжээ.
Мөн үзэсгэлэнгийн хүрээнд Монголын Банхар Судлалын Холбооноос монгол банхарын дүр төрх, зан чанар, монголчуудын ахуй, соёлтой холбоотой агуулгыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн толилуулж байна.
Үзэсгэлэнг Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан нээж, үг хэлэв. Нээлтийн үеэр Элчин сайд Б.Баярсайхан Б.Болортуяад Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулан өглөө.
Монгол банхар Япон Улсад анх удаа ирсэн нь үзэсгэлэнгийн онцлох үйл явдлын нэг байв. Японд ирсэн 10 сартай Мянган найз Засаг нь 2026 оны Монгол Улсын үүлдрийн шилдэг гөлөг, Италийн залуу аварга, Дэлхийн залуу аварга бөгөөд “Групп 11”-ийн шагнал хүртсэн. Түүний эцэг нь “Групп 11”-ийн дэлхийн хоёр удаагийн аварга юм.
Тус үзэсгэлэнгээр монгол банхрын өвөрмөц төрх, монгол ахуй, соёлтой холбоотой үнэ цэнийг Японы үзэгчдэд танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн мэдээлэл
Нэр: “MONGOL BANKHAR”
Уран бүтээлч: Батаагийн Болортуяа
Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 10-14
Байршил: SPACE ZERO үзэсгэлэнгийн танхим, Токио хот
Үзэх цаг: 10 дугаар сарын 12, 13-нд 10:00–20:00; 14-нд 10:00–18:00
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Монгол банхар” үзэсгэлэн Токио хотод нээгдлээ
- 2026/10/14
- •
- 43 цаг 54 минутын өмнө
- •
- 2 мин уншина

- Шинэ
- Хандалттай
