horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Амьтан унтуулах буу, сум оруулж ирэх компаниудаас өнөөдөр саналыг нь хүлээж авна

post-img

Засгийн газар 2026 оны 387 дугаар тогтоолынхоо дагуу нөөц хөрөнгөнөөсөө 1 тэрбум 88.3 сая төгрөг гаргаж, хүрэн баавгайтай холбоо асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон. Үүнээс 810 сая төгрөг буюу 74 хувийг 4 төрлийн худалдан авах ажиллагаанд зарцуулна. Уг ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35.1.1 дэх заалтын дагуу гэрээ шууд байгуулах аргаар зарласан юм. Амьтан унтуулах буу, сум гадаадаас оруулж ирэх компаниудын саналыг өнөөдөр (2026.10.16) БОУАӨЯ хүлээн авч, шаардлага хангасан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.

Баавгай, чоно гэх мэт амьтан руу зүү шидэгч буу 12 ширхгийг иж бүрнээр нь, 200 гаруй цацлага авахаар тус яам төлөвлөжээ. Зүү шидэгч бууг 32 сая төгрөгөөр ХБНГУ, АНУ-аас шууд гэрээгээр худалдан авахаар тусгасан. Баавгай үргээх 200 гаруй цацлага болон булчин сулруулах бодисыг байгаль хамгаалагчдын аюулгүй байдлыг хангахад зориулж бэлтгэх юм.

Харин 278.3 сая төгрөг буюу 26 хувийг шатахуун, томилолт, биотехникийн арга хэмжээнд зарцуулж байна. Эдгээр 3 төрлийн зардлын 50 хувийг 12 аймаг болон улсын тусгай хамгаалалттай газрын 15 захиргаа буюу нийт 27 байгууллагад нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлж эхэлжээ.

0/1000