horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

УИХ өнөөдөр 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

post-img

УИХ Засгийн газрын өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг 2 их наядаар бууруулж 33.9 их наяд болгож эцэслэн баталлаа.

Ирэх 11 дүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлж, өвлийн бэлтгэл, үнийн өсөлтөөс сэргийлэхэд онцгой анхаарлаа.

АХМАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭГДЭНЭ

11 сарын 1-нээс 435 мянга гаруй ахмадын тэтгэвэр 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэж, суурь тэтгэвэр олгож эхэлнэ.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДЫН ЦАЛИН ӨСНӨ

11 сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын цалин 20%, соёл, спорт, цаг уур зэрэг бусад үйлчилгээний салбарын цалин 50% нэмэгдэнэ.

ӨВӨЛ ГАЛ АЛДАХГҮЙ, ДУЛААНЫ ҮНЭ НЭМЭХГҮЙ

Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж, цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байхад 186 тэрбум төгрөг зарцуулна.

ШАТАХУУН БОЛОН ХҮНСНИЙ СТРАТЕГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

Шатахууны онцгой албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхэд 140 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

ХАЛАМЖИЙН БОЛОН АСАРГААНЫ ТЭТГЭМЖ НЭМЭГДЭНЭ

Нийгмийн халамжийн тэтгэвэр 600 мянга, асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж нэмэгдэнэ.

Ийнхүү иргэдээ бодсон, айл өрхийн амьдралд дэм болох төсвийн тодотгол батлагдлаа хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт хэллээ.

0/1000