Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг open.ulaanbaatar.mn сайтаас шууд харах боломж бүрдлээ.
Та сайтын Traffic хэсэгт нэвтэрснээр дараах мэдээллийг харах боломжтой. Үүнд:
- Замын хөдөлгөөний нөхцөл байдал, замын ачаалал
- Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн статистик
- Гол гудамж, замын дундаж хурд болон зорчих хугацаа
- Хөдөлгөөний эрчим, өмнөх өдрүүдтэй харьцуулсан мэдээлэл
- Цаг агаарын мэдээлэл зэргийг харна.


