Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” бөхийн дэвжээний нээлт Улаанбаатар хотын “Өмнийн говь” цамхаг буюу Өмнөговийн оюутны хотхоны спорт зааланд боллоо.“Говийн хүчтэн” бөхийн дэвжээний нээлтэд зориулсан үндэсний бөхийн барилдаанд тус аймгийн арслан Б.Баянсүх түрүүлж, аймгийн арслан М.Буяндэлгэр үзүүрлэв. Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, аймгийн начин Б.Мөнхтүшиг нар шөвгөрлөө.

Дэвжээтэй болсноор өмнийн говиор овоглодог тамирчид, өсвөр, залуу бөхчүүд бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийх боломжоор хангагдаж байгаа юм.

