БОУАӨЯ-нд 2026.10.18-ны 08:00 цагаас 19-ний 08:00 цаг хүртэл аймаг, нийслэлийн Байгаль орчны газраас нийт хүрэн баавгайн тухай 16 дуудлага бүртгэсэн байна.
Үүнийг ангилбал:
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2,
- Увс аймаг-1,
- Хөвсгөл аймаг-10,
- Хэнтий аймаг-2,
- Завхан аймаг-1 .
Улсын хэмжээнд айл өрхүүдийн ойролцоо ирсэн 4 баавгайг агнасан бол 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулжээ. 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Харин нийслэл болон орон нутагт бүртгэсэн 4 дуудлага батлагдаагүй байна. Энэ нь хүмүүс худал мэдээлэл өгсөн гэсэн үг ажээ.

