Италийн Милан хотод аравдугаар сарын 18-ны ням гарагт төрийн үйлчилгээний чанар муудаж, амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчидтай мөргөлджээ. Зарим жагсагч дэлгүүрийн цонх хагалж, бараа дээрэмдэн, хогийн сав шатаасан тул цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, нүүрээ халхалсан хэдэн зуун жагсагч Миланы төв талбай болох Дуомогийн ойролцоо үймээн дэгдээжээ. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой эх сурвалжуудын мэдээлснээр, 60 гаруй хүнийг цагдаагийн хэлтэст хүргэж, шалгасан байна.
Үүнээс өмнөх өдөр Милан, Болонья, Брешиа, Бергамо, Турин зэрэг хойд Италийн хотод болсон мөргөлдөөний үеэр нийт 28 хүнийг баривчилжээ.
Италид болсон үймээн Францад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалтай төстэй байв. Францад амьжиргааны өртөг нэмэгдэж, нийтийн үйлчилгээний чанар муудсаныг эсэргүүцсэн олон зуун мянган хүн аравдугаар сарын 17-нд гудамжинд гарсан бөгөөд сүүлийн жилүүдийн хамгийн ширүүн мөргөлдөөнүүдийн зарим нь болсон байна.


