horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Star dance Mongolia” клүбийн 3 баг Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа

post-img

Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн Монголын бүжгийн спортын холбоо 2026.10.17-нд хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээний синеор 1 нас (35-45 нас)-ны ангилалд “Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо.

2025 оны Дэлхийн аварга, Монгол Улсын аварга “Star Girls” баг аварга цолоо дахин бататгаж, хореографик латин бүжгийн өсвөр насны ангилалд Монгол Улсын аварга цолоо хамгааллаа. Харин Орхон аймгаас оролцсон “Star Erdenes” баг 14 багаас 3 дугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо. Эдгээр 3 баг 2026.11.28-29-нд Испани улсын Гвадалажара хотод болох хореографик бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан юм.

“Star Dance Mongolia” клүбийн “Star Girls” баг 2025 онд Дэлхийн шилдэг 9 орны 12 багтай өрсөлдөн, Д.Батсайханы дэглэсэн “Хунт нуур” бүжгээрээ түрүүлж, Дэлхийн аварга болсон. Энэ нь Монголын бүжгийн спортын төдийгүй багийн спортын түүхэнд бичигдэх амжилт байлаа. Тус баг энэ жил улсын аварга цолоо дахин хамгаалж, Дэлхийн бүжигчидтэй дахин өрсөлдөхөөр болоод байна. Энэ удаа “Star Dance Mongolia” клүб гурван багийн бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-д оролцохоор бэлтгэж эхэллээ.

0/1000