Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024–2026 онд хэрэгжсэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 240 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо. Энэ барилга ашиглалтад орсноор орон нутгийн хүүхэд, суралцагчид сумандаа орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог анги танхим, урлагийн заал бүхий орчинд суралцаж, хөгжих боломж бүрдэж байна. Энэ нь хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших, аюулгүй, эрүүл орчинд сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэхэд чухал алхам болжээ.
Энэхүү бүтээн байгуулалт нь боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна Цагаанхайрхан сумын нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн сургуулийн барилгыг дагасан инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн шийдлүүд сайжирч, орон нутагт ажлын байр нэмэгдэх, багш, боловсролын мэргэжилтнүүд тогтвортой ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Тус төслийг РСТ ХХК гэрээнд заасан хугацаанд амжилттай гүйцэтгэж, барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө.


