УИХ-ын гишүүн П.Батчимэг өөрийн цахим хаягтаа “Оюутолгой” компанийн Монголын төрийн эзэмших 34 хувийн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийллээ.
-“Оюутолгой”-н ногдол ашиг Баялгийн сан дахь иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос авлига, хээл хахуульд идэгдэж, зэвэртлээ унаж, татаас харж, авсан харснаа залгидаг мөнгө биш.
Авлигач хулгайч нар нь татвар төлөгчдийн мөнгийг идэж уучихаад, одоо байтлаа олон жил луйварчдын идсэн уусан хулгайн мөнгийг нөхөх зорилготой эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт нэрээр хувиргаж, асуулга мэт харагдавч, ачир дээрээ байгаа оноогүй, зорилгогүй асуулт явуулж, иргэдийг илт хуурч мэхлэх ажилдаа шамдаад орчихсон байна.


