horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тариагүй манжингийн урамшуулалд 1.2 тэрбум төгрөг авсан ногоочдын хэргийг шүүхэд шилжүүлжээ

post-img

Тариагүй манжингаа хурааж, хүмүүст худалдсан хэмээн хуурамч баримт бүрдүүлэн, хүнсний ногоонд төрөөс олгодог урамшууллаас 1.2 тэрбум төгрөг авсан хэргийн тухай “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголоор ил болсон юм. Энэ хэрэг Сэлэнгэ аймагт гарсан байна.

Л.А, Э.У нар тариалан эрхэлж байхдаа 2024 оны 8-11 дүгээр сард нэр бүхий хуулийн этгээд, иргэдэд шар манжин худалдсан мэтээр и-баримт хуурамчаар үүсгэж, түүнийгээ ХХААХҮЯ-нд илгээжээ. Ингээд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу хүнсний ногооны урамшуулалд хамрагдаж, 2024.12.20-2025.02.24-ний хооронд Л.А нийт 2 тэрбум, 203 сая төгрөг, Э.У нийт 354 сая төгрөг авчээ.

Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газар тус тусад нь Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ. 

0/1000