horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Цемент шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

post-img

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрладаг “Цемент шохой” ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг АТГ шалгаж дууссан. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд шилжүүллээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин, борлуулалтын хэлтсийн дарга Ж.М, Санхүү, удирдлагын газрын дарга А.С нар нэр бүхий компаниудын “Дараа төлөх нөхцөлөөр цемент худалдан авах тухай” хүсэлтийг холбогдох журмын дагуу хурлаар хэлэлцүүлэлгүй, нэмэлт гэрээ байгуулахгүйгээр зөвшөөрсөн аж. Тэд “М…” ХХК-д 1 тэрбум 646 сая төгрөгийн үнэ бүхий 5.8 тн цемент, “Т…” ХХК-д 548.7 сая төгрөгийн 3 тн цементийг зээлээр олгожээ.

“Цемент шохой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025.09.02-нд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Тус компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг “Ө…” ХХК-д 2 тэрбум 446 сая төгрөгийн үнэ бүхий 8.9 тн цемент зээлээр өгчээ. Тус компанийн цемент зээлэх хүсэлтийг ажлын хэсгээр хэлэлцүүлж, шийдвэрлээгүй гэдгийг мэдсээр байж, үл хөдлөх хөрөнгийн барьцаанд үндэслэн, дараа төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан гэж түүнийг буруутгасан байна.

“Цемент шохой” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга П.Занабазар Т.А, Х.Т, Д.Б нарын албан тушаалтнуудтай бүлэглэн, техникийн тодорхойлолт доторх нүүрсний төсөвт өртөг болон тээвэрлэлтийн хэмжээг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчилж, нийт тоо хэмжээг нэмэгдүүлж, “Ш….” ХХК-д давуу байдал бий болгож өгчээ. Тэдний хэрэгт нийт 10 хүн холбогдоод буй аж.

0/1000