Сонирхогчдын сүмогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 17-18-нд Азербайжан улсын нийслэл Баку хотод болов. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй хувийн болон багийн төрлөөр явагдсан энэ тэмцээнд 30 гаруй орны баг тамирчид өрсөлджээ.
Манай улсаас тус тэмцээнд Монголын сүмо бөхийн холбооны баг тамирчид бүтэн багаараа оролцлоо. Хагас хүнд жинд өрсөлдсөн Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хутагтын их хүчтэн” дэвжээ, “Номт даншиг”, “Хэтриг групп”, “Чандмань-Элч” ХХК-ийн бөх, сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ий 4 алтан медальт тамирчин Баасандоржийн Бадрал хүрэл медаль хүртсэн байна.
Б.Бадрал сонирхогчдын сүмогийн ДАШТ-ээс 2016 онд хүрэл, 2018, 2019 онд алт, 2023 онд хүрэл, 2024, 2025 онд алтан медаль хүртсэн. Мөн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг “The World games”-с 2022 онд мөнгө, гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг “World Сombat Games”-с 2023 онд мөнгөн медаль авч байв.

