Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Маш гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А 10-р сарын 19-ний өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 16:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн анги эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Тухайн өдрийн 20:26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоож, өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Малдаа яваад сураггүй болсон малчныг хайж байна
- 2026/10/20
- •
- 32 цаг 16 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
