horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нуурын мөс цөмөрч, машин суужээ

post-img

Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Улаанчулуут гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Холбоо нуурын мөс цөмөрч, түүн дээгүүр гарч явсан суудлын автомашин усанд суужээ. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан тул жолооч нуурын мөсийг анзаараагүй аж. Уг ослын дуудлагыг 10-р сарын 18-ны 22:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх аврах бүлэг очсон байна. Иргэн О-гийн “Приус-30” загварын автомашиныг өнгөрсөн шөнө 1 цаг 18 минут ажиллаж, татан гаргалаа.

0/1000