horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Philadelphia Eagles” багийн холбон тоглогч Жейлен Хёртс хоёр уушгинд нь цусны бүлэн үүссэний улмаас улирлыг өнжихөөр боллоо

post-img

АНУ-ын “Philadelphia Eagles” багийн холбон тоглогч Жейлен Хёртс хоёр уушгинд нь цусны бүлэн үүссэн оноштойгоор 2026 оны улирлын үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй болжээ. Баг болон түүний төлөөлөгч Николь Линн даваа гарагт энэ талаар мэдээлсэн байна.

28 настай Хёртс Лондонд хийлгэсэн хэт авиан шинжилгээгээр зүүн шилбэний өнгөц венийн судасанд цусны бүлэн үүссэн нь тогтоогджээ. Улмаар нэмэлт шинжилгээгээр гүний венийн тромбоз болон хоёр уушгинд нь цусны бүлэн үүссэн болохыг тогтоосон байна.

Түүний биеийн байдал тогтвортой бөгөөд цус шингэлэх эмчилгээ хийлгэх аж. Уг эмчилгээний хугацаанд тэрээр биеийн хавьтал шаардсан спортын үйл ажиллагаанд оролцох боломжгүй ч бүрэн эдгэрч, удаан хугацааны хүндрэлгүй болно гэж багийнхан нь үзэж байна.

Хёртс 2025 онд “Super Bowl”-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, “Philadelphia Eagles” багийг аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн юм.

0/1000